Saturday, March 28, 2015

Залуучууд бидний анхаарах бас нэгэн зүйл

Залуучуудын эн тэргүүний анхаарах зүйл юу вэ?

Дээхэн үед нэгэн нийтлэл уншиж байсан юмаа, хоолонд үрийн шингэн хийсэн тухай. Энэ нийтлэлийг  уншиж байгаад хэсэг бодлогоширч байсан. Тэр үед бодсон зүйлээ бичлээ. Нэг л хүний бодол учраас алдаа оноо байлгүй яахав. Та бүхэн бодож тунгаана биз дээ.
Тухайн үйл явдал зүгээр л хувь хүний хооронд болсон зөрчилт явдлууд эсвэл хэн нэгнийн чадах, доромжлох төдий зүйл бишээ. Цаана нь том улс үндэстний аюул нүүрлэж байгаа. Манай улсад ДОХ, Сүреэ, Хавдар, Осол гэмтэл, Халдварт бус өвчнөөс сэргийлэх гээд баахан юм зарлаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бол зүгээр л гол асуудлын хор уршигт дагавараар болж байгаа явдлууд үзэгдлүүдэд авсан арга хэмжээ төдий байгаа, өөрөөр хэлэхэд бидний хэлдгээр шинж тэмдгийн эмчилгээ л болж байгаа. Гол учир нь хүнсний аюулгүй байдал дээр тулгуурлаж байгаа гэж би боддог. Тухайлбал 3 сая хүрэх үү үгүй юу цөөхөн хүн амтай манай улсад ийм олон архины үйлдвэрийн хэрэг үнэхээр байхгүй. Тэдгээр үйлдвэрүүд Монголын түүхэнд мөнхөрсөн баатруудыг шилний гадуур мөнхрүүлэх төдийгүй монголчууд бидний тархийг угааж дуусч байгаа. Нэг ёсондоо архинд Монгол улс живж байгаа шүү дээ. Цаана нь хүн амын эрүүл мэнд гэлтгүй эдийн засаг, гэр бүл салалт, гэмт хэрэг, осол гэмтэл, хавдар, нийгмийн эмх замбараагүй байдал бусад олон зүйл бүгд дагалдаж байгааг бид тооцох хэрэгтэй. Чихрийн шижин манай улсад яаж өсөж байгааг бид бүхэн мэднэ. Үүний хүнсний зүйлтэй хамаарал нь дэндүү өндөр гэж бодном.
1990 оноос гадаад харилцаа сэргэсэн нь сайн байсан ч авлига, хахуул хэрээс хэтэрсэнээр Гаалийн үйл ажиллагаа нэр төдий болж Экспорт, Импорт хяналттай байж чадахгүй болсон. Хүнсний үйлдвэрлэл дотоодод бүрэн хангагдахгүй байгааг ч та бүхэн мэднэ. Төмсний хэрэгцээг 104% хангасан гэж зарласан. Гэвч зах дээр хятад төмс зарагдаж байгаа. Тэр оруулж ирдэг төмс хүнсний ногоог хятадад жорлонгийн баасаар борддог тул тариалангийн талбай нь баас үнэртэж байдгийг би нүдээрээ харсан. Баасыг асгадаг машин хүртэл хийчихсэн байдаг юм байна лээ. Тэр баасан дээр ургасан хүнсний ногоог вагон вагоноор нь ачиж ирж байхад манай оронд Халдварт шар өвчин яаж буурах юм бэ.
Хятад улс хүн амын бодлогоо зөвхөн хуулиар зохицуулдаггүй. Хүний нөхөн үржих чадварын дарангуйлж үргүйдэлд хүргэдэг олон төрлийн бодисын хүнсний бүтээгэдхүүнд нууцалж нэмдэг тухай хятадад явж байхад нэгэн хүний амнаас сонссон. Манайхан ч тэрийг мэдэх байх. Монгол улсын газар нутаг баялагт анхаарлаа хандуулаагүй улс орон нэг ч үгүй билээ. Бусад улс орнууд ч гэсэн иймэрхүү бодлого явуулж л таараа. Дамдинжав профессро хэлж байсан даа. Америк сүү гээд монгол сурагчидад туршсан, тэр нь эстроген даавар их агуулдаг тухай. Тэгэхээр Америк хүнс бас асуудалтай байх нь. Калифорни будаа гэж сурталчилдаг. Тэр бас зүгээр бишээ. Шимэгч, мөөгөнцөрт тэсвэртэй эрлийзжүүлсэн будаа шүү дээ. Шимэгч идэж чадахгүй байгаа будааг бид идэж байгаа. Нэгэн Англи залуу алим худалдаж авч байхад би ажигласан. Тэр нөхөр дандаа хорхой идсэн алимыг авч байхаар би гайхаад асуухад, тэр хариулахдаа: энэ бол цэвэр тул хорхой идсэн. Хорхой алим сонгоход хамгийн шилдэг нь. Идээгүй цэвэрхэн алимыг хорхой идэж үхсэн. Тэдгээр алимнууд аюултай - гэхэд нь би толгойгоо сэгсэрч билээ. Юу идэж байгаагаар нь хэн болохыг нь хэлж өгье- гэж Гиппократ хэдийнээ хэлсэн байдаг. Үүнээс харахад бидний юу идэж байгаагаар бидний хэн болгох нь харагдах юм шиг байна.
Энэ гэлтгүй бусад олон орнуудаас хүнсний зүйл маш олноороо орж ирж байгаа.
Эм гэдэг зүйлийг эм гэхээс илүү хор гэдэг талаас нь бодох ёстойг бид мэднэ. Гэтэл монгол улсын эмийн бодлого, түүний хяналт хэр сайн байдаг бол? Дэлхийн бараг бүх улсаас эм орж ирдэг. Сүүийн үе эмийн фармакокинетикийн судлахдаа үрийн шингэнээр яларалтыг судлах болсныг нь бид мэднэ. Хичнээн эм үрийн шингэнээр ялгардаг болоо? Миний нэг сонссон тоогоор манай улсын эмийн зах зээлийн 50-70% нь хуурамч эмийн зах зээл эзэлдэг гэж байна. ҮҮнийг хэрэглэж байгаа Монгол Эмч нарын ажлын үр дүн мөн адил 50-70% буурах нь тодорхой. Бид муу хэлүүлэхгүй гээд яахий ийм байхад. Дундаж наслалт өсөхгүй гэнэ бас, үүнд бас нөлөөлж байгаа шүү дээ. Сүүлийн үед нуклеотоксик үйлдэлтэй эмийн тоо эрс ихэссэн. Ялангуяа дааварын гаралтай болон, вирусын эсрэг эмүүд.
Монголын төр засаг үлгэрийн хууль тогтоомж гаргадаг. Товчхондоо агуу ихийн дэмийрэлтэй. Амьдралд нийцсан хуулийг 23 наслахдаа би лав хараагүй. Шед улсын Байгаль орчныг хамгаалах хууль нь хоёрхон заалттай: 1. Гадаадыханд газар өмчлүүлэхгүй. 2. Гялгар уут хэрэглэхгүй. Ийм хэрэгтэй хуулийг тэнгэрийн амьтад болсон УИХ-ын гишүүд мэдэхгүй байлгүй дээ. Эх орноо, ард иргэдээ гэсэн хуулийг ард иргэд нь өөрсдөө хамгаалдаг гэсэн үг байдгийм байна. Манайд эсрэгээрээ гэхэд хилсдэхгүй.
Манай монголчууд энэ тал дээр яаж анхаарч ажилладагийг Япончуудаас суралцах хэрэгтэй гэж би боддог. Саяхан цунами болоход эм, хүнс хоёроос бусдыг нь гадаадаас тусламжаар авна гэж байгаам даа. Энэ нь цаанаа айхтар их том санаа, болгоомжлол бодомж агуулж байгаа. Гэтэл манайхыг хар. Нөхцөл байдыг би хувьдаа ингэж ойлгодог.
Өвчин арилавч зуршилт зан авир арилахгүй гэдэг Казахын нэгэн зүйр үг бий. Одоогийн хүмүүс сурсан зангаа орхихгүй. Үүнийг өөрчилөх нь ирээдүйн эзэд залуучууд бид. Тиймээс ч энэ постын нэрийн "Залуучуудын тэргүүн анхаарах зүйл юу вэ?" - гэж нэрлэв. Бид хүнс, эм хоёрт нэн тэргүүнд ахнаарах хэрэгтэй. Засаж өөрчлөхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй.
Хөгжил гэж манайхан олон уурхайг зэрэг сайн ажиллуулж нүүрс, зэс, алт сайн гаргаж авснаар ашиг их олох гэсэн санаа хэлээгүй ч тийм хандлага гаргаж таллаж хэрэлдээд байх юм. Олсон хэдэн мөнгөө хурдан тараах тал дээр их сайн юм. Японд нэг гоё үг байдаг юм байна: хөгжил гэж газрын баялгийг сайн ухаж өндөр өндөр шилэн барилгатай болохыг хэлэхгүй, хүн ард нь эрүүл энх амьдрах бололцоо бүрдэхийг л хэлнэ- гэж.
За тэгээд монгол махаа голж америк тахиа идээд, бууз цуйвангаа голоод кимчи, хужаа будаа идээд, айрагаа голоод архи, пивогоо уугаад, борц мах, цагаан идээгээ голоод солонгос, хятад ресторанд ороод байгаарай. Тэр үед та болоод таны үр хүүхэд эрүүл энх байж Монгол улсын үндэсний аюулгүй байдал санаа зоволтгүй байх байлгүй.

/Энэ нийтлэлийг January 27, 2012 at 9:59pm үед бичиж байжээ/

 

No comments:

Post a Comment