Saturday, March 28, 2015

Эх оронч байх үзэлийг өөр өнцгөөр

"Эх оронч үзэл" гэхээр асар том зүйл 
бодох шаардлагагүй?
     Эх оронч үзэл буюу ПАТРИОТИЗМ гэх ойлголтын талаар ярихаар Монгол орон, газар нутаг, уул ус, ард олон, үнэт зүйл, монгол зан заншил, түүх соёл ярих нь мэдээж зөв зүйл.
Гэвч энэ зүйл хэтэрхий материалист үзэл байх шиг. Бид хэр их эх оронч үзэлтэй вэ? Миний бодлоор эх оронч байх нь маш энгийнээс эхэлдэг. Иргэн бүр дор бүрээ хичээх, хамгийн гол нь Монгол хүнээ хайрлах явдал мөн. Одоо гол асуулт. Монгол хүнээ хайрлахад та юу хийсэн бэ, бас юу хийж чадах вэ? Эх орны төлөө заавал том юм хийх гэж санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл агуу зүйлс дандаа энгийнээс эхэлдэг гэх мэргэн үг байдаг. Бас энэ асуултанд хамгийн их санаа зовнисон, ихийг бичиж үлдээсэн хүмүүс гэвэл Чойном, Дашбалбарыг нэрлэх хүүмүүс маш олон байдаг байх.
  Би энэ нийтлэлдээ асар том үзэл суртал ярих гээгүй юм. Монгол хүн Монгол хүнээ хайрлаж байж эх оронч үзлийн талаар ярих хэрэгтэй. Та сүүлийн нэг жилд Монгол хүнийг хайрлах талаар яг ямар үйлдэл хийсэн бэ? Өөртөө шударга хариулаад үзээрэй.
  Бид эмч, эрүүл мэндийн салбарын хүмүүс болохоор чадлаараа Монгол хүнийг хайрлах, тэдний эрүүл байлгах талаас мэддэг, чаддагаа хийдэг. Монгол хүнийг эрүүл энх байлгах талаас олон сэдвээр, янз бүрийн хэлбэрээр ярьж, хийж байдаг. Үүнийг нэг нь доорх зураг:

Энэ зурагт таны өдөр бүрийн хэвшсэн үйлдэл Монгол хүний эрүүл энх явахад дусал мэт харагдах ч дусал байтугай нэмэр тус болж болох талаар агуулжээ. Монгол орноор нэг тархсан Нийгмийн халдварт өвчин болох Сүрьеэ өвчин тархаж байгаа голлох буруу зан үйлийн талаарх зураг гэхэд болно. Өөрөөр хэлбэл таны тоохгүй хаядаг нус, цэр, шүлсэнд Сүрьеэ өвчин үүсгэдэг нян төдийгүй бусад олон төрлийн өвчин үүсгэдэг халдварууд агуулагдаж бусдад халдаж болно гэсэн үг. Орчин үеийн нийгэмд хэн ч өөрийгөө "би цоо эрүүл" гэх аргагүй болжээ. Та нус, шүлсээ хаяж байгаад Эх орон, ард түмнийхээ сайн сайхны талаар ярьж байж таарах уу гэх гэсэн юм.
Эцэст нь Дашбаларын үгийг дахин нэг давтая. Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ.
/Үг, үсэг, найруулгын алдаатай бичиж байгаагаа мэдэж байгаа, та болгоогтун/

No comments:

Post a Comment