Sunday, October 11, 2015

Дэлхий үнэлсэн Harrison -ны лавлах сурах

4 жил тутам шинэчлэгддэг уг хэвлэлийн 19 дэх хэвлэл гараад удаагүй байгаа. Дэлхий дахинд үнэлэгдсэн уг ширээний номын бүгдийг биш гэхэд хэрэгтэй хэсгийг нь ширтэж байвал хэрэгтэй болов уу гэж бодлоо. Хэрэгтэй гэсэн нь татаж аваарай.

ТАТАХ ХОЛБООС
хэмжээ 115МБ

http://www.mediafire.com/view/9440jb9k9ffotjk/Harrison%27s__Principles_of_Internal_Medicine_19E_boliskhan.blogspot.com.pdf

Friday, April 17, 2015

Тамхи татаж зогсох нь хэзээ ч гоё харагдахгүй

Тамхи татдаг охид надад ингэж харагддаг, танд яаж харагддаг вэ?
Тамхи татах нь чамин, гоё харагддаг, туранхай байлгахад тусалдаг, охидыг овжин харагдуулдаг гэх эмнэнэлтэй гэмээр индүүрэл багагүй байдаг. Тэгвэл тамхи татах нь шууд болон далд аль ч утгаараа доорх зураг шиг харагддаг билээ.
Дээрх тамхи татаж буй болгон зассан зураг ямар тэнэг харагдаж байна. Яг тэрэн шиг гэсэн үг.
Тамхи татах нь туранхай байлгахад үнэхээр нөлөөлдөг. Яаж вэ? Тамхины найралга дах 4000-аас илүү хортой бодис таныг хордуулж байгаад таныг тураана. Хордлогын туранхай таньд сайхан уу? Одоогоор 200 орчим хорт хавдар үүсгэгч бодис байгааг бас илрүүлсэн юм шүү тамхинд.
Тамхи татах нь гоо сайхан уу? Үмхий үнэртэж суух нь ямар залчуудад таалагддаг бол доо? 22 хон настай охин уруулын хорт хавдараар өвчилж уруулаа эрүүгээр нь бүтнээр тайруулсан нь гоо сайхан уу? Нүүр үрчлээтэж үеийнхэнээсээ эрт хөгшрөх нь гоо сайхан уу? Ер нь тамхины ач тус гэж юу байдаг бол? Ямар ч ашиггүй, тааварлашгүй асар их хор хөнөөлтэй тамхийг мөнгөөрөө худалдаж аваад бусдад ад үзэгдэж сороод мансуурч суух нь ямар талаараа ухаалаг бол. Эргэн тойроноо хар, хэддүгээр зуун бэ?
Залуучуудаа удахгүй тамхинаас гарна гэж өөрийгөө бүү хуур. Яг одооноос халаасандаа байгаа тамхи, шүдэнз асаагуураа хая. Дахиж бүү бод. Танд 7 хон хонгийн тэвчээр хэрэгтэй. Ирээдүй одооноос эхэлж байна. Одоогийн мэрийлт, зөв хандлага таны ирээдүй бүтээж байна. Үүнийг бүгд мэднэ. Та өөрөө өөрийгөө л хордуулж үгүй хийж байна. Тамхичин хүнд ирээдүйн баталгаа татдаггүй хүнээс 8 дахин бага байдгийг олон ч судалгаа тогтоосон шүү.
Тамхинаас гарах хамгийн үнэгүй, аюулгүй бас үр дүнтэй арга бол тамхины хор хөнөөлийг ойлгох, гарах гэсэн чин сэтгэл байдаг шүү. Наалт, чихэр, электрон тамхи гэх мэтээр их мөнгө үрж өөрийгөө битгий хуур. Шууд зүрхэлж шийд. Гэнэт гарах нь хүний биед муу гэх худал мэдээлэлийг тамхины үйлдвэрүүд л тараадаг гэдгийн мэдэж аваарай.
Сүүлд нь тамхинаас гараах зургаан "З"-гийн зарчим гэдгийн үзүүлье. Танд бага ч байтугай туслах байх.


Saturday, March 28, 2015

Юу ч хамаагүй нэг юмыг оролд

Хийж бүтээх насандаа дэмий явах шиг гутмаар юм хаана байхав,
Хийж бүтээнгээ суухуйн цаг дор хараад сууж байх шиг гунимаар юм хаана байхав.

Коммент:
Би өөрийгөө ухаатай бас цэцэн хүн биш гэдгээ ойлгож байна. Гэвч дээрх үгээ нилээд бодож байгаад хэлсэн юмаа. Хэн нэгэнд инээдтэй санагдах байх. Зарим нэг нь яахав тэгж хэлж болох юм гэх байх. Байхгүй гэх газартай, ямар инээдтэй, тэнэг юм гэж ч магадгүй. Гэлээ ч бид дэмий харж сууж таарахгүй. Ядаж үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй. Юутай ч их, бага нэг юм хийж байх хэрэгтэй гэж бодоод дээрх үгийг цэцэрхсэндээ биш хэлсэн шүү. Хэн нэгний хэлсэн үг санааг хулгайлаагүйээ. Хүн бүр өөрийн гэсэн философитой гэж ярьдаг биз дээ. Товчхондоо миний философи гэх үү дээ. Илүүтэй реалист философи байж магадгүй.
Та ч бас үзэл бодлоо базаж нэг өгүүлбэрт багтаах гээд үз дээ. Үнэхээр хэцүү юм байнлээ.

Казақтың мiнажаты

Казақтың мiнажаты
Жылдар қалып жылдардан озады елес
Ата данқы балаға мазақ емес
Дастарханын жимаған бабалардың
Жомарт салтын жойғандар қазақ емес
       Мұхтар Шахан (Бiлалдың белгiлемесiнен Шiңгiл, Қытай, 2011.08.15 күнi)

Залуучууд бидний анхаарах бас нэгэн зүйл

Залуучуудын эн тэргүүний анхаарах зүйл юу вэ?

Дээхэн үед нэгэн нийтлэл уншиж байсан юмаа, хоолонд үрийн шингэн хийсэн тухай. Энэ нийтлэлийг  уншиж байгаад хэсэг бодлогоширч байсан. Тэр үед бодсон зүйлээ бичлээ. Нэг л хүний бодол учраас алдаа оноо байлгүй яахав. Та бүхэн бодож тунгаана биз дээ.
Тухайн үйл явдал зүгээр л хувь хүний хооронд болсон зөрчилт явдлууд эсвэл хэн нэгнийн чадах, доромжлох төдий зүйл бишээ. Цаана нь том улс үндэстний аюул нүүрлэж байгаа. Манай улсад ДОХ, Сүреэ, Хавдар, Осол гэмтэл, Халдварт бус өвчнөөс сэргийлэх гээд баахан юм зарлаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бол зүгээр л гол асуудлын хор уршигт дагавараар болж байгаа явдлууд үзэгдлүүдэд авсан арга хэмжээ төдий байгаа, өөрөөр хэлэхэд бидний хэлдгээр шинж тэмдгийн эмчилгээ л болж байгаа. Гол учир нь хүнсний аюулгүй байдал дээр тулгуурлаж байгаа гэж би боддог. Тухайлбал 3 сая хүрэх үү үгүй юу цөөхөн хүн амтай манай улсад ийм олон архины үйлдвэрийн хэрэг үнэхээр байхгүй. Тэдгээр үйлдвэрүүд Монголын түүхэнд мөнхөрсөн баатруудыг шилний гадуур мөнхрүүлэх төдийгүй монголчууд бидний тархийг угааж дуусч байгаа. Нэг ёсондоо архинд Монгол улс живж байгаа шүү дээ. Цаана нь хүн амын эрүүл мэнд гэлтгүй эдийн засаг, гэр бүл салалт, гэмт хэрэг, осол гэмтэл, хавдар, нийгмийн эмх замбараагүй байдал бусад олон зүйл бүгд дагалдаж байгааг бид тооцох хэрэгтэй. Чихрийн шижин манай улсад яаж өсөж байгааг бид бүхэн мэднэ. Үүний хүнсний зүйлтэй хамаарал нь дэндүү өндөр гэж бодном.
1990 оноос гадаад харилцаа сэргэсэн нь сайн байсан ч авлига, хахуул хэрээс хэтэрсэнээр Гаалийн үйл ажиллагаа нэр төдий болж Экспорт, Импорт хяналттай байж чадахгүй болсон. Хүнсний үйлдвэрлэл дотоодод бүрэн хангагдахгүй байгааг ч та бүхэн мэднэ. Төмсний хэрэгцээг 104% хангасан гэж зарласан. Гэвч зах дээр хятад төмс зарагдаж байгаа. Тэр оруулж ирдэг төмс хүнсний ногоог хятадад жорлонгийн баасаар борддог тул тариалангийн талбай нь баас үнэртэж байдгийг би нүдээрээ харсан. Баасыг асгадаг машин хүртэл хийчихсэн байдаг юм байна лээ. Тэр баасан дээр ургасан хүнсний ногоог вагон вагоноор нь ачиж ирж байхад манай оронд Халдварт шар өвчин яаж буурах юм бэ.
Хятад улс хүн амын бодлогоо зөвхөн хуулиар зохицуулдаггүй. Хүний нөхөн үржих чадварын дарангуйлж үргүйдэлд хүргэдэг олон төрлийн бодисын хүнсний бүтээгэдхүүнд нууцалж нэмдэг тухай хятадад явж байхад нэгэн хүний амнаас сонссон. Манайхан ч тэрийг мэдэх байх. Монгол улсын газар нутаг баялагт анхаарлаа хандуулаагүй улс орон нэг ч үгүй билээ. Бусад улс орнууд ч гэсэн иймэрхүү бодлого явуулж л таараа. Дамдинжав профессро хэлж байсан даа. Америк сүү гээд монгол сурагчидад туршсан, тэр нь эстроген даавар их агуулдаг тухай. Тэгэхээр Америк хүнс бас асуудалтай байх нь. Калифорни будаа гэж сурталчилдаг. Тэр бас зүгээр бишээ. Шимэгч, мөөгөнцөрт тэсвэртэй эрлийзжүүлсэн будаа шүү дээ. Шимэгч идэж чадахгүй байгаа будааг бид идэж байгаа. Нэгэн Англи залуу алим худалдаж авч байхад би ажигласан. Тэр нөхөр дандаа хорхой идсэн алимыг авч байхаар би гайхаад асуухад, тэр хариулахдаа: энэ бол цэвэр тул хорхой идсэн. Хорхой алим сонгоход хамгийн шилдэг нь. Идээгүй цэвэрхэн алимыг хорхой идэж үхсэн. Тэдгээр алимнууд аюултай - гэхэд нь би толгойгоо сэгсэрч билээ. Юу идэж байгаагаар нь хэн болохыг нь хэлж өгье- гэж Гиппократ хэдийнээ хэлсэн байдаг. Үүнээс харахад бидний юу идэж байгаагаар бидний хэн болгох нь харагдах юм шиг байна.
Энэ гэлтгүй бусад олон орнуудаас хүнсний зүйл маш олноороо орж ирж байгаа.
Эм гэдэг зүйлийг эм гэхээс илүү хор гэдэг талаас нь бодох ёстойг бид мэднэ. Гэтэл монгол улсын эмийн бодлого, түүний хяналт хэр сайн байдаг бол? Дэлхийн бараг бүх улсаас эм орж ирдэг. Сүүийн үе эмийн фармакокинетикийн судлахдаа үрийн шингэнээр яларалтыг судлах болсныг нь бид мэднэ. Хичнээн эм үрийн шингэнээр ялгардаг болоо? Миний нэг сонссон тоогоор манай улсын эмийн зах зээлийн 50-70% нь хуурамч эмийн зах зээл эзэлдэг гэж байна. ҮҮнийг хэрэглэж байгаа Монгол Эмч нарын ажлын үр дүн мөн адил 50-70% буурах нь тодорхой. Бид муу хэлүүлэхгүй гээд яахий ийм байхад. Дундаж наслалт өсөхгүй гэнэ бас, үүнд бас нөлөөлж байгаа шүү дээ. Сүүлийн үед нуклеотоксик үйлдэлтэй эмийн тоо эрс ихэссэн. Ялангуяа дааварын гаралтай болон, вирусын эсрэг эмүүд.
Монголын төр засаг үлгэрийн хууль тогтоомж гаргадаг. Товчхондоо агуу ихийн дэмийрэлтэй. Амьдралд нийцсан хуулийг 23 наслахдаа би лав хараагүй. Шед улсын Байгаль орчныг хамгаалах хууль нь хоёрхон заалттай: 1. Гадаадыханд газар өмчлүүлэхгүй. 2. Гялгар уут хэрэглэхгүй. Ийм хэрэгтэй хуулийг тэнгэрийн амьтад болсон УИХ-ын гишүүд мэдэхгүй байлгүй дээ. Эх орноо, ард иргэдээ гэсэн хуулийг ард иргэд нь өөрсдөө хамгаалдаг гэсэн үг байдгийм байна. Манайд эсрэгээрээ гэхэд хилсдэхгүй.
Манай монголчууд энэ тал дээр яаж анхаарч ажилладагийг Япончуудаас суралцах хэрэгтэй гэж би боддог. Саяхан цунами болоход эм, хүнс хоёроос бусдыг нь гадаадаас тусламжаар авна гэж байгаам даа. Энэ нь цаанаа айхтар их том санаа, болгоомжлол бодомж агуулж байгаа. Гэтэл манайхыг хар. Нөхцөл байдыг би хувьдаа ингэж ойлгодог.
Өвчин арилавч зуршилт зан авир арилахгүй гэдэг Казахын нэгэн зүйр үг бий. Одоогийн хүмүүс сурсан зангаа орхихгүй. Үүнийг өөрчилөх нь ирээдүйн эзэд залуучууд бид. Тиймээс ч энэ постын нэрийн "Залуучуудын тэргүүн анхаарах зүйл юу вэ?" - гэж нэрлэв. Бид хүнс, эм хоёрт нэн тэргүүнд ахнаарах хэрэгтэй. Засаж өөрчлөхийн тулд бүхнийг хийх хэрэгтэй.
Хөгжил гэж манайхан олон уурхайг зэрэг сайн ажиллуулж нүүрс, зэс, алт сайн гаргаж авснаар ашиг их олох гэсэн санаа хэлээгүй ч тийм хандлага гаргаж таллаж хэрэлдээд байх юм. Олсон хэдэн мөнгөө хурдан тараах тал дээр их сайн юм. Японд нэг гоё үг байдаг юм байна: хөгжил гэж газрын баялгийг сайн ухаж өндөр өндөр шилэн барилгатай болохыг хэлэхгүй, хүн ард нь эрүүл энх амьдрах бололцоо бүрдэхийг л хэлнэ- гэж.
За тэгээд монгол махаа голж америк тахиа идээд, бууз цуйвангаа голоод кимчи, хужаа будаа идээд, айрагаа голоод архи, пивогоо уугаад, борц мах, цагаан идээгээ голоод солонгос, хятад ресторанд ороод байгаарай. Тэр үед та болоод таны үр хүүхэд эрүүл энх байж Монгол улсын үндэсний аюулгүй байдал санаа зоволтгүй байх байлгүй.

/Энэ нийтлэлийг January 27, 2012 at 9:59pm үед бичиж байжээ/

 

Эх оронч байх үзэлийг өөр өнцгөөр

"Эх оронч үзэл" гэхээр асар том зүйл 
бодох шаардлагагүй?
     Эх оронч үзэл буюу ПАТРИОТИЗМ гэх ойлголтын талаар ярихаар Монгол орон, газар нутаг, уул ус, ард олон, үнэт зүйл, монгол зан заншил, түүх соёл ярих нь мэдээж зөв зүйл.
Гэвч энэ зүйл хэтэрхий материалист үзэл байх шиг. Бид хэр их эх оронч үзэлтэй вэ? Миний бодлоор эх оронч байх нь маш энгийнээс эхэлдэг. Иргэн бүр дор бүрээ хичээх, хамгийн гол нь Монгол хүнээ хайрлах явдал мөн. Одоо гол асуулт. Монгол хүнээ хайрлахад та юу хийсэн бэ, бас юу хийж чадах вэ? Эх орны төлөө заавал том юм хийх гэж санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл агуу зүйлс дандаа энгийнээс эхэлдэг гэх мэргэн үг байдаг. Бас энэ асуултанд хамгийн их санаа зовнисон, ихийг бичиж үлдээсэн хүмүүс гэвэл Чойном, Дашбалбарыг нэрлэх хүүмүүс маш олон байдаг байх.
  Би энэ нийтлэлдээ асар том үзэл суртал ярих гээгүй юм. Монгол хүн Монгол хүнээ хайрлаж байж эх оронч үзлийн талаар ярих хэрэгтэй. Та сүүлийн нэг жилд Монгол хүнийг хайрлах талаар яг ямар үйлдэл хийсэн бэ? Өөртөө шударга хариулаад үзээрэй.
  Бид эмч, эрүүл мэндийн салбарын хүмүүс болохоор чадлаараа Монгол хүнийг хайрлах, тэдний эрүүл байлгах талаас мэддэг, чаддагаа хийдэг. Монгол хүнийг эрүүл энх байлгах талаас олон сэдвээр, янз бүрийн хэлбэрээр ярьж, хийж байдаг. Үүнийг нэг нь доорх зураг:

Энэ зурагт таны өдөр бүрийн хэвшсэн үйлдэл Монгол хүний эрүүл энх явахад дусал мэт харагдах ч дусал байтугай нэмэр тус болж болох талаар агуулжээ. Монгол орноор нэг тархсан Нийгмийн халдварт өвчин болох Сүрьеэ өвчин тархаж байгаа голлох буруу зан үйлийн талаарх зураг гэхэд болно. Өөрөөр хэлбэл таны тоохгүй хаядаг нус, цэр, шүлсэнд Сүрьеэ өвчин үүсгэдэг нян төдийгүй бусад олон төрлийн өвчин үүсгэдэг халдварууд агуулагдаж бусдад халдаж болно гэсэн үг. Орчин үеийн нийгэмд хэн ч өөрийгөө "би цоо эрүүл" гэх аргагүй болжээ. Та нус, шүлсээ хаяж байгаад Эх орон, ард түмнийхээ сайн сайхны талаар ярьж байж таарах уу гэх гэсэн юм.
Эцэст нь Дашбаларын үгийг дахин нэг давтая. Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ.
/Үг, үсэг, найруулгын алдаатай бичиж байгаагаа мэдэж байгаа, та болгоогтун/

Tuesday, March 24, 2015

Бисфенол А -д хэн хяналт тавьж байна?



Бисфенол А -д хэн хяналт тавьж байна?
Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө vзvvлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь хавдар vvсгэдэг болох нь тогтоогдсон байна. Тэдгээрийн дотор 2009 оны байдлаар 2,2 сая тонн Бисфенол А үйлдвэрлэгдэж багаа гэж байсан бол 2014 оны байдлаар 3,6 саян тонноос багагүйд хүрч түүний тал хувь нь манай урд хөрш БНХАУ-д үйлдвэрлэгддэг байна. Түүний химийн томьёо нь (CH3)2C(C6H4OH)2 бөгөөд BPA гэж товчилдог. Түүнийг анх 1891 он Оросын химич А.П.Дианин гаргаж авчээ. Дэлхий дээр түүний 16 төрлийн нэгдэл байдгаас хүний биед А, S нь хортой нөлөөтэйг хэдийнээ баталжээ. Тэдгээрээс А валент нь 1957 оноос хойш үйлдвэрлэлд нэвтэрч илүү их үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд илүү их хортойд тооцогддог. Поликарбонат резинүүдэд 71%, уян давирхайт нэгдлүүдэд 27%-д нь агуулагддаг. Бисфенол А агуулсан хуванцаруудыг кодын 07-О номероор тэмдэглэдэг. 


Бид ямар хэлбэрүүдээр түүнийг хэрэглэж байна вэ? Хуванцар тавилга, дэвсгэр, бага долгионт халаах зуух, агуулах сав, сүү, унд, усны лонх, савнууд, олон янзын лаазнууд, зарим уут, сав баглаа, электрон багаа, хүүхдийн зарим тоглоом, CD-DVD гэх мэт зэрэг олон материалуудад агуулагддаг. Эдгээрийг бид бүхэн өдөр бүрийн ахуй амьдралд хэрэглэж байна. Энгийнээр харахад зах, дэлгүүрээс бараа, хүнсээ цуглуулж авч явж байгаа жирийн нэг иргэн хичнээн хувцанцар эд материал зөөж авч яваа бол, тэднийг хаана, юунд хадгалдаг вэ? Хуванцар материалын эрэлт хэрэгцээ асар их байгаа нь хямд, олдоцтой байгаатай холбоотой. Худалдаа үйлчилгээний бүх газрууд хуванцар уутыг хэрэглэж, худалдан авалт тутамд үнэгүй уут өгдөгийг бид мэднэ. Түүхий махаа гялгар уутанд хийж байгаа явдал жирийн үзэгдэл мэт санагдав ч анхаарахгүй байх асуудал биш билээ. Одоогоор хэрэглэгдэж буй хуванцар материалуудын ихэнхи нь хүнсний зориулалттай биш. Хүнсний зориулаттай материалудын код нь таарч байгаа ч түүний чанарыг хэн шалгаж байна. Техник, үйлдвэрийн зориулалттай томхон хуванцар торхонд малчид, аж ахуйчид айраг исгэдэг, хот суурин газруудад айраг сүү зардаг болсон.  Угж хэрэглэдэггүй хүүхэд их ховор байдаг. Амархан хагардаг, хүүхдэд тохирохгүй гэж шилэн болон бусад материалаар хийгдсэн савнаас татгалзаж хуванцар сав сонгодог эцэг эхчүүд олотаа. Өдөр бүрийн ахуй амьдралдаа хэрэглэж буй хуванцар материал, хэрэгслүүдийг шалгах тоног төхөөрөмж, лаботаори бидэнд байгаа юу? Түүний талаар ард иргэдэд мэдээлэл хэр байна? Хичнээн нь мэдэж байгаа бол? Мэдэж байгаа тохиолдолд хэвшүүлэн хэрэгжүүлж байгаа нь хэр их байгаа бол? Олон нийтэд зориулагдсан мэдээлэл сургалт сурталчилгааны хүртээмж, үр дүн хэр явагдаж байна? Заавал хэвшүүлэх 21 дадал эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээнд хуванцар савыг хэрхэн сонгох талаар сурталчилгаа явагдсан ч хэрэгжсэн, гарсан үр дүн зүйл хэр бол?
Үнэндээ хуванцар болгоныг гаргаж авахын тулд төрөл бүрийн химийн бодис хольдог ч энэ тухай олон нийтэд нээлттэй мэдээлдэггүй нь үйлдвэрлэгчдийн маркетингийн асуудал. Ийм нэмэлт бодисын тоо 4000 давсан бөгөөд ихэнх хүний биед хэрхэн нөлөөлдөг нь одоо болтол тодорхойгүй. Түүний нэг нь Бисфенол А. Түүний талаар 1997 оноос хойш олон судалгаа нийтлэл гарч дэлхий нийтийн анхаарал сонорт хүрч чадсан. Тэдгээрийн анхдагч нь Япон улс бөгөөд хүүхдийн шээсэнд ихээр илэрч хэрэглэж буй сав суулгыг өөрчилөх үед шээсээр гарах нь багасч байгааг нийтэлжээ. Швед улс ч түүний дараахан түүний дараахан судалгааны үр дүнгээ нийтэлж байсан. 2008 оноос эхлэн АНУ-д FDA өндөр хэмд халсан хуванцар материал хоол хүнсэнд уусаж хүний биед орж улмаар шээсээр гадагшилдаг гэдгийг судлаж тогтоосон. АНУ-гийн нийт хүн амын 90%-с багагүйд нь насны ялгаагүй шээсэнд бисфенол А бодисын ялгаралт үргэлж байгаа нь бид өдөр бүр хуванцар материал хэрэглэж буйтай холбоотой гэж FDA мэдээлжээ. ДЭМБ-ийн гаргасан зөвлөмжийн дагуу хөгжсөн Канад, Их Британи, Герман, Голланд, Дани, Белги, Франц, Австри, Шинэ Зелланд, Турк г.м орнууд анхааран авч BPA free шошготой бүтээгдэхүүн шаардаж эхлэв. Одоо бүх орон түүнийг хязгаарлахыг оролдож байгаач олон саад тотгор оршиж байна.
Чухам яагаад Бисфенол А хортой байна вэ? Уг бодис нь хүний эсийн эстроген гормоны рецептортой шууд тохирдог тул эстроген гормоны хуурамж үйлчилгээ үзүүлдэг байна. Ингэснээр эстрогены бай эрхтүүдийн үйл ажиллагаанд хямрал үүсэж эхэлдэг. Тэдгээрийн дотор хамгийн эмзэг тогтолцоо бол дотоор шүүрлийн систем байдаг нь дотоод  шүүрлийн зохицуулгын эргэх холбооны систем алдагдсанаар аль ч хүйсэнд үргүйдэл, эмэгтэйчүүлэд биений юмны хямрал зэрэг үүсэж эхэлдэг. Эстроген идэвхит таргалалтанд шууд нөлөөлж байгааг эрдэмтэд тогтоосон тул таргалалттай хоблоотой эрхтэн тогтолцооны олон эмгэгүүд үүсэж болохыг эрдэмтэд өгүүлж байна. Ялангуяа таргалалт – зүрх судасны тогтолцооны эмгэгт нөлөөлж улмаар чихрийн шижин өвчин үүсэхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хүний эсийн дархлааг дарангуйлдаг тухай судалгааны өгүүллэлүүд нэггүй байна. Багагүй судалгаануудад хүүхдийн бэлгийн бойжилтыг эрт бөгөөд хэт идэвхижүүлдэг нь ажиглагдсан. Булчирхайт эрхтнүүд тэр дотроо түрүү булчирхай, хөхний хорт хавдар, бамбай булчирхайн эмгэгт өртөх эрсдэлийг ихэсгэдгийг тогтоосон. Хамгийн сүүлийн үеийн судалгаануудыг харахад уг бодис тархины хиппокампын бүтэцэд нөлөөлж бэлгийн зан төрхөд нь нөлөөлж хөгжил нь гажих үзэгдэл бий болж болохыг батлалснаар бага насны болон өсвөр насны хүүхэд илүү их мэдрэг байдаг гэж дүгнэжээ. Сүүлийн 20 орчим жилүүдэд таргалалт, зүрх судасны өвчин, хорт хавдар, үргүйдэл, бэлгийн эрт бойжилт, элдэв гаж хөгжил ихэсч байгаа нь олон зүйлээс хамаарч байгаа ч хуванцарын хяналтгүй хэрэгцээтэй холбоогүй гэж үзэх үндэслэл бидэнд байхгүй. Тухайн жилүүдэд хуванцарын эрэлт, хэрэгцээний өсөлт хоёр нийцэж байгааг хамааруулж ойлгож болох ч батлах судалгаа бидэнд хараахан байхгүй.
Монгол улсад зах зээлийн нийгэмд шилжсэнээр хуванцар эдлэлийг эрэлт, хэрэглээ эрс нэмэгдэж тэдгээрийн дийлэнхи нь БНХАУ-аас импортоор орж ирж байна. Маш олон хувилбар, хэлбэрүүдээр ирж улмаар хог хаягдлын эх үүсгэвэр болж байгаа. Хуванцарууд бараг бүгд хогийн цэгт ачигдаж дахин боловсруулах үйлдвэр ч хангалтгүй байна. Траншейний таг зэрэг ганц хоёр зүйл хийдэг аж ахуйн нэгж байгуулсан сураг дуулдсан. Техник, үйлчилгээний зориулалтаар хамгийн хямдыг нь импортоор нийлүүлж буй нь нууц биш юм. Хуванцар бол хортой нэгдэлд зүй ёсоор ордог. Уг нь манай улс 2006 онд батлагдсан “Химийн хортой болон аюултай бодисын тухай хууль”-иар нийлээд олон төрлийн бодисуудад хяналт тавих эх үүсгэвэр тавигдсан ч хэрэгжилт, хяналт нь сул байгаа хуулиудад ордог. Уг хуулийг мэддэг иргэд ч их цөөхөн байдаг. Хуучнаар НЭМХүрээлэнгийн Хор судлалын төлийн захирал С.Өнөрсайхан (2009) зохистой бодлого байхгүй, тогтолцоо буруу байгаа тухай нийтлэл өгүүлж байв. Уг нийтлэлд асуудлуудыг багцлахдаа хууль журам түүний хэрэгжилтэнд хяналт тавих асуудал сул, лабораториудын хүчин чадал орчин үеийн шаардлагуудыг хангахгүй, боловсон хүчин цөөхөн, хөрөнгө оруулалт туйлын хангалтгүй, судалгаа бүр ч хангалтгүй зэргээр тайлбарласан байжээ. Тухайн нийтлэлд Бисфенолыг цухас дурьдсан байв.
Дэлхий нийтээр тухайн бодисын эргэлтэнд арга хэмжээ авч эхэлсэн тухай дээр өгүүлсэн. Тухайлбал АНУ-д FDA, CDC зэрэг байгууллагууд судалгаагаа байнга хийж хяналт тавьж байдаг бол бусад орнууд ч мөн тийм тогтолцоотой. Ихэнхи улс орнууд хүн амын Бисфенол А-гийн өртөлтийн хэмжээг хүний шээсээр ялгарч буй хэмжээгээр тодорхойлж хянаж байна. Манайд Мэргэжлийн хяналтын байгууллага, НЭМҮТ зэрэг гол байгууллагууд ажиллаж байгаа ч хөрөнгө оруулалт хангалтгүйн улмаас лабораториуд ч дорвитой судалгаа шинжилгээ хийж чадахгүй байсаар байна. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон байхад эмнэлзүйн тусламж үйлчилгээнд илүүтэй анхаардаг тогтолцоотой манай улсын бодлого ч урагшилахгүй янзтай. 2001 онд УИХ-ын 81 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гарсан ч үр дүн дутмаг. Монгол улсын Засгийн газрын 2005 оны 245 дугаар тогтоор батлагдсан Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж 2015 ондоо дуусч байгаа ч орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд шийдэгдээгүй, улам нэмэгдсээр байгаа.  Уг тогтоолд хуванцар материалын менежмент, Бисфенол А –гийн талаар огт тусгагдаагүй гэхэд хилсдэхгүй. Иймд махайн улсад байгаа хуванцар материалд агуулагдах Бисфенол А бодисын эргэлтийн талаар дорвитой судалгаа хийгдэх, бодитой ажил зохион байгуулах бодитой шаардлага гарч байна.

Нийтлэгч Б.БОЛЫСХАН

Шүлс ба эрүүл мэнд

Та ч бас цэр, шүлсээ ил хаядаг уу?
Шүлс бол хүний шүлсний булчирхайнуудаас гардаг хоол боловсруулахад оролцдог төдийгүй амны хөндийг чийглэх, хоол залгилтыг хялбарчилах, ходоодны хүчиллэгийг саармагжуулах зэрэг олон талын үүргүүдтэй зайлшгүй хэрэгцээтэй шүүрэл. Ам
Та гудамжаар алхаж явахдаа шалтгаангүй шүлсээ хаядаг уу? Өөртөө үнэнч хариулаад үзье. Гэвч хаядаггүй хүн тун цөөхөн байдаг. Би олон хүнээс асуусан, надад хаядаггүй хүмүүс таараагүй байж болох юм. Шүлс төдийгүй, нус, цэр, бохь зэргийг ил хаядаг нь нийгмийн нууц зүйл биш. Замын хажуугаар, автобусны зогсоол, машины цонхоор, олон нийтийн газарт байгаа хүмүүсийг ажиглаж үзвэл хэн бүхэн шүлсээ хаяж байдаг. Энэ нь орчны бохирдлыг үүсгэж буй нэгэн хүчин зүйл яах аргагүй мөн. Ингэх нь зөв зүйл мөн үү. Тамхи татдаг хүмүүс шүлсээ хамгийн их хаядаг нь тогтоогдсон. Шүлсээ их хаях нь нөгөө талаас сэтгэцийн эмгэг зан үйлд ордог ба тэгдээрийг судалж үзэхэд амны салстын эмгэг, үрэвсэл их тохиолддог байна.
Гудамжаар явах үед зэрэгцэж яваа таньдаг ч бай таньдаггүй ч бай хүмүүс зам руу шүлсээ хаяахад салхины чиглэл таарвал тань руу ч үсэрч болох юм. Ийм зүйл хэнд ч тохиолдож болно. Ийм үед та яах вэ? Ил хаясан шүлс хатаж ууршиж агааарт дэгддэг нь тодорхой. Хөлдсөн ч бай хайлах үед ууршина. Үүнийг эргээд та бид өөрсдөө амьсгалана.
Европын зарим оронд гудамжаар болон олон нийтийн газар шүлсээ ил хаявал торгууль төлдөг байна. Ийм тогтолцоо байгуулах хэрэгтэй гэхгүй ч бид бүхэн ёс суртахуунтай байж өөртөө хэрэгтэй шүлсээ хадгалж, өрөөлийг ч бас хүндэтгэх хэрэгтэй санагдана.
ьтадын шүлс шиг биш ч гэсэн нягийн эсрэг үйлчилгээтэй. Хоногт 1,5-2 л шүлс ялгардаг гэж үздэг. “Хүний шүлс” - гэхээр хүн дотроо сөрөг мэдрэмжээр тусгаж боддог нь үнэн. Гэхдээ үүнийг буруутгах аргагүй. Учир нь хүний шүлсэнд хэвийн үед байж болохгүй эмгэг төрөгчид байж болдог. Үүнд нян, вирүс, мөөгөнцөр зэргийн аль нэг нь эсвэл хавсарсан ч байж болно. Хүний архаг халдварууд болох Хеликобактер, Эфштейн –Баррын вирус, Цитомегаловирус, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл болон шүд цоорох өвчний шалтгаан болдог Стрептококк төрлийн нянгууд, хоолойд оршиж байгаад Менингит үүсгэдэг Менингококк гэх мэтээр нэрлэж болох маш олон бичил биетэн оршиж болно. Анагаах ухаан одоогоор нээж амжаагүй бичил биетнүүд ч байж болохыг үгүйсгэх аргагүй. Мөн нийгмийн өвчин гэгдэх Сүрьэе өвчин ч шүлсэнд агуулагдаж болно. Өвлийн хүйтэн цагт Ханиад томуугаар өвчлөх үед хоолой бас эрүүл байхгүй учир шүлсэнд вирүс бас байна гэсэн үг. Амьсгалын доод замын эмгэг хавсарсан үед цэр, шүлсээ давхар хаядаг нь мэдээжийн зүйл. Амны үнэр гэж бүгд ярьцаадаг. Энэ нь амны хөндийн эрүүл мэнд хэвийн биш байгааг илтгэдэг үзүүлэлт болдог.