Tuesday, February 16, 2021

КОВИД-19 -ийн эсрэг вакциныг сайн дураараа хийлгэнэ

 Вакцин?

Энэ үгийг амархан, бүгд мэддэг юм шиг дураараа чалчиж байгаа хүмүүс дэндүү олширч байгааг хараад дургүй хүрээд байх юм.
Вакцин бол дэлхий дахинд үүсээд байгаа шүдний өвчин мэт асуудлын ГАНЦ шийдэл гэдгийг зөвшөөрөхгүй байна уу?
Зарим нэг нь наатах чинь дархлаа устгана, зарим нь үргүй болгоно, зарим нь гажиг болгоно г.м-ээр ярих юмаа. ДЭМБ тэнэг үү? Израйлчууд тэнэг үү? Бодвол тэнэг байх. Тэд тэнэг байгааг зарим нэг ухаантай тэнэгүүд бүр сайн мэдэж байгаа байх.
Эсэргүүцээд байгаа хүмүүст хандаж ганц үг хэлье.
КОВИД-19 -н эсрэг вакциныг сайн дураараа хийлгэдэг. Бас насанд хүрсэн хүнд л тарина. Заавал хийлгэ гэж шахаж шаардаж байгаа хэн ч алга. Хийлгээгүй нэг нь халдвар тарааж хүүхдүүдэд зөөвөрлж энэ өвчин тасрахгүйд хүргэнэ. Олон хүний дундаас 1 хүн хийлгээгүй үлдэхэд тэр өвчин тараагч болдог. Тиймээс тариулаарай гэж уриалаад байдаг вакциныг. Тэгээд баахан хуурамч судалгаа гаргаж ирээд балайраад байдаг фэйсбүүк найзууд эртхэн unfriend хийчихээрэй. Гүйцээ.

Monday, March 23, 2020

#Stigma #Ялгаварлан_гадуурхалт #БОЛСОН_ЯВДАЛ

Хэдхэн жилийн өмнө намайг сүрьеэгийн эмч болж ажилд ороход миний бараг анхны өвчтөн болох нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлье.

Тэр нэгэн бүсгүй 200 орчим ажилтантай компанийн хүний нөөц бөгөөд оффис менежер ажилтай. Ажилдаа дуртайдаа гэх үү хонон өнжиж ажилладаг байжээ. Товчхондоо компани, хамт олондоо хамаг эрч хүчээ гаргаж чин сэтгэлээсээ ажилладаг гэсэн үг. 6 жил орчим ингэж ажиллажээ. Тэрээр нэгэн өдөр ядарч сульдаад ханиад хүрчхээд яваад байсан байна. Эмийн сангаас хамаг сайн гэсэн эм болгоныг авч хэрэглэсэн. Харамсалтай нь тэр сүрьеэгээр өвчилсөн байжээ. Олон эмэнд дасалтай сүрьеэгээр. Бие нь өвдсөнийг дарга, удирдлагадаа хэлээд эмнэлэгт хэвтэх болсноо дуулгаад улмаар эмнэлэгт хэвтлээ.

Эмнэлэгт 1 сар орчим хэвтээд лист бичүүлээд нөхрөөрөө ажлынхандаа хүргүүлэхэд дарга нь түүнийг ажлаас нь халсныг мэджээ. Бүсгүй маш их сэтгэлээр унаж итгэлээ алдав. Тэр ажлаас халагдсандаа ерөөсөө гутраагүй. Бие нь өвдсөн хэцүү цаг үед нь намайг дэмжинэ, ажлын хамт олон миний ард байгаа гэдэг итгэл нь ганц хоромд салхинд хийссэнд нь сэтгэл нь хоосорч хамаг бүхнээ алдсан хүн мэт болсон нь гацаагүй. Аргагүй биз, ажлын хамт олон бол хүний хоёр дахь гэр бүл билээ. Учир нь түүний ажил нь түүний амьдрал мэт болсон байсан.
Бид хүртэл түүний өмнөөс харамсаж байв. Гэхдээ бид зүгээр л харамсаад хараад суусангүй. Дарга захирлуудыг нь дуудаж уулзах шаардлагатай байгааг дуулгав. Ажлын шинэ долоо хоног эхлэв. Компанийн гүйцэтгэх захирал гээд нэгэн эмэгтэй ирэв. Ирсэнд нь маш их талархав. Учир нь бид түүнд ирэхгүй байж болохгүй шалтгаан хэлсэн. Тэр шалтгаан нь Энэ эмэгтэй уг халдварыг хаанаас авсан бэ? гэдгийг тодруулах асуудал байсан. Эмэгтэйн нөхөр нь үзлэг, шинжилгээнд орж эрүүл гарсан. Тэгэхээр халдвар түүний ажлын байрнаас байх магадлал байгааг ойлгуулж энэ талаар ярилцав. Танай хамт олноос сүрьеэтэй нэг хүн манайд хэвтэж байгаа -гэж ажилчдын дунд үг цухуйлгахгүй, учир нь хүний мэдээлэл нууц байдаг.  Зүгээр л компанийн ажилчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэг гээд л бүгдийг нь үзлэгт оруулах шийдвэр гаргуулахад бид нөлөөлсөн. Бүгд үзлэгт орлоо. Сүрьеэтэй хүн илэрсэнгүй. Гэвч тэдний оффис өрөөнөөс нэг л хүн үзлэгт ороогүй үлдсэн ба үзлэгтэй өдөр чөлөө авсан байжээ. Хүлээж байгаад үзлэгт оруулав. Тэр үнэхээр сүрьеэтэй байжээ. Чи халдвар тараасан, чамаас болсон гэж зэмлэмээр сэтгэгдэл танд төрж байна уу? Тэгвэл та ажлаа бүр ихээр баллана. Тэр дуртайдаа, хүссэндээ өвчнөө нуугаагүй. Хэрвээ тэр хүн манай бүсгүй шиг би сүрьеэгээр өвчилсөн гэж хэлсэн бол мөн адил халагдах байсан. Тэр сүрьеэтэй хүн эмчилгээ хийлгэж байгаа ба эмийг бусдаас нууж уудаг, баригдахаараа витамин гэж хэлдэг байжээ. Сүрьеэгийн эмийг өдөр бүр харж уулгадаг ба эмийг уух цагаар ажилтай байдаг учир эм нь тогтмол ууж чаддаггүй, тасардаг, улмаар эмчилгээний үр дүнд нь сөргөөр нөлөөлж дахин халдвартай болжээ. Халдвартайгаар үл барж эмэнд дасалтай сүрьеэ босон, бас халдаасан нь тогтоогдож байна. Хэн ч гэсэн Би сүрьеэтэй, эм ууж байгаа гэж хэлж чаддаггүй, учир нь бусдад ад үзэгдэнэ, гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртөнө. Ажилгүй болж сэтгэл санаагаа хямрааж, амьдралаа баллахыг хэн ч хүсэхгүй.
Бид эндээс ямар сургамж авах хэрэгтэй вэ гэхээр сүрьеэгээр хэн ч өвчилж болох ба сүрьеэгээр өвчилсөн нь бусдад ад үзэгдэх тусмаа нийгэмд хор уршигтай юм байна гэдгийг л ойлгох учиртай. Учир нь тэд өвчнөө нууж улам их халдвар тараадагт оршдог. Яг энэ түүх шиг.
  Гэхдээ тэр хоёр нэг нэгнээ ойлгож хоёулаа нэгэн зэрэг, нэг өрөөнд хэвтэж эмчлүүлж одоо хоёулаа эдгэрсэн. Компани ч гэсэн ажилд нь авсан. Бид тэр компанид талархаж байна. Хэвтэж байхад компанийн ажилчид нь нэг өдрийн цалингаараа эргэсэн. Тэр хоёрын нүд, харцных нь гал яаснийг хэлээд илүүц байх.

АЖИЛТНАА БИШ, СҮРЬЕЭГ ХАЛЪЯ" уриатай ажлын байранд сүрьеэ өвчинд өртсөн хүнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг өнөөдөр дэлхий дахинаа уриалж байгаа өдөр тохиож байна. Хэрвээ та ялгаварлан гадуурхагч бол сүрьеэг дэлгэрүүлэгчдийн эгнээнд орно. Үнэн бодит байдал ийм.


Wednesday, August 28, 2019

Эмч сайн байгаад ходоодны хорт хавдрын өвчлөл буурахгүй


Манай орон Элэг ба ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Энэ талаарх тоо баримтыг хаанаас ч олж харж болно. Хавдрын эмч биш ч гэсэн элэг ба ходоодны хорт хавдрын гол шалтгаан нь халдварт өвчинтэй холбоотой байдаг. Иймээс халдварт өвчин судалдаг залуу мэргэжилтний хувьд хэдэн өгүүлбэр бичихийг зөв гэж бодлоо.
Монгол эмч мэргэжилтнүүд ходоодны хорт хавдрыг аль болох эрт оношилж сайн мэс засал хийх гэж үзэж байна. Эрт оношлох, сайн эмчилгээ хийх нь мэдээж чухал, үүнд маргахгүй. Гэвч хамгийн гол ажил биш. Гол ажил нь ходоодны хорт хавдрын шалтгаан гэдэг зүйлд бид нийгмээрээ чиглэхгүй байна. Эрүүл мэндийн бодлогыг боловсруулагчид буюу шийдвэр гаргагчид гол өөрчлөлтийг авчрах өөрчлөлтийг дорвитой хийхгүй байна гэдэг зүйлийг энэ удаад манай судлаачдын адил хөндөхийг хүсэж байна.
Ходоодны хорт хавдрын ойролцоогоор 90% нь Ходоодны салстад амьдардаг Helicobacter pylori гэх нянгийн халдвартай холбоотой. Үүнийг ямар ч судалгаанаас олж унших боломжтой ба батлагдсан зүйл.
Манай оронд уг нян нь насанд хүрэгчдийн >80% -д тархсан байдаг. Олон судалгаа байгаа ч дунджаар ийм. Уг нян нь ходоодны архаг үрэвсэл, ходоод гэдэсний архаг хямрал, шарх, хавдар бүгдийнх нь шалтгаан болж чаддаг. Бүх насныхан уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй ба нас ахих тусам үрэвсэл, шарх, хавдар нэмэгдэнэ. Бас залуужиж байна. Ийм учраас бүгд энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болж байна.
Тэгвэл яагаад энэ халдварын тархалт өндөр байна? Бидний төвлөрөх цэг энд байгаа. Энэ нян голчлон ахуйн замаар халддаг. Манай нөхцөл ямар байгаа вэ?
1.       Өнөөдөр нийтийн хоолны газар орж үзээгүй хүн байна уу? Ресторан, цайны газар, зоогийн газар, гуанз г.м. Олон улсын сүлжээ хоол стандарт бас имиджээ дагаж нэг удаагийн хэрэгслээр үйлчилдэг байх. Нэг удаагийн бус хэрэгслээр үйлчилдэг дээрх үйлчилгээний байгууллагуудад аяга, таваг, халбага, сэрээгээ яаж халдваргүйжүүлж, ариутгадаг вэ? Цагийн ажилтнаар угаагч хийлгэдэг биз дээ. Хаа сайгүй угаагч авна гэсэн бичиг байж л байдаг. Тэд яаж угаахыг мэддэг үү? Энгийн ажил гэж л боддог. Сайндаа fairy савангаар угаадаг. Таны захиалсан хоолыг хийсэн тавгийг хэчнээн хүн хэрэглэсэн бол? Тэд хеликбактергүй юм болов уу? Гэтэл олон улсад яадаг вэ? Шаазан аяга, таваг бол нэг удаагийн байх боломжгүй тул тэд ариутгадаг. Зориулалтын шарах шүүгээнд тодорхой хугацаагаар хийж ариутгадаг. Тэр нь хөгжиж нийтийнх, гэр бүлийнх г.м төрөл бүрээр хөгжсөн. Манайд огт байхгүй биш байгаа. Гэвч тун цөөхөн. Уг нь нийтийн үйлчилгээний бүх газар тийм байх ёстой. Үүнийг нэвтрүүлэх газар нь хэн бэ? Ганц мэргэжлийн хяналтынхан уу? Үгүй. Хамгийн гол эзэн нь хэрэглэгч. Тийм ариутгагчгүй газарт битгий ор гэсэн үг. Тэд аргагүй эрхэнд нэвтрүүлнэ. Гэвч үүнд удаан хугацаа шаардах учир захиргаадалт шаардлагатай. Төр засгийн байгууллагууд, мэргэжлийн холбоо, ТББ –ууд үүнийг өөрчлөх хэрэгтэй.
2.       Хеликобактер гэр бүлийн өвчин болсон. Хүүхэд бор хоолонд орж эхэлмэгц уг нянгийн халдварын авсан байдаг нь та бидний буруу хэвшлээс улбаатай. Хүүхдийн ходоод гэдэсний өвчин, үрэвсэл замбараагүй болсон. Нярай үед нь ч угж, соск, сүүлийг нь амаараа шүлсэлж чийглэдэг үзэгдэл түгээмэл. Гэрийн хоолноос зөвхөн гэр бүлийнхэн бус хүмүүс зажилж өгөхийг ярихаа болихоос. Эцэстээ эхлээд өвөө, дараа нь эмээ, аав гээд дараалж ходоодны хорт хавдар, шарх оношлогдоод л байхад гайхах зүйл байхгүй байгаа биз.
3.       Залуусын эрүүл мэндийн боловсрол арай доогуур байна. Хүйтэн ундаа, усыг савны амнаас тойруулж ууна. Нэг хундагаар архи тойруулна. Тамхи хувааж татна. Залуусын ходоодны өвчлөлд гайхах юм алга байгаа биз. Мэдээж зөв бус хооллолт, тамхидалт, архины зүйл бус хэрэглээ ч нөлөөлж байгаа. Залуус нүүрэнд юм гарлаа гэж л хеликобактерийн эсрэг эмчилгээ хийлгэдэг. Нүүрний батга хеликобактерээс болдог гэсэн баталгаа одоо ч байхгүй.
4.       Нэгэн өрхийн тэргүүний ходоод өвдөж. Дурандуулжээ. Шарх оношлогдов. Хеликобактерийн шинжилгээг өтгөнөөсөө өгсөн байна. (Амьсгалын сорил мөн чухал шинжилгээ бөгөөд цуснаас шинжлэх нь ач холбогдолгүй) Өндөр хэмжээтэй гарч эмчилгээнд орж сайжирсан.  Гэвч жилийн дараа дахин сэдэрчээ. Яагаад? Эхнэр шинжилгээнд ороогүй. Магадгүй хамт эмчлүүлэх хэрэгтэй байсан байх. Энэ бол тусдаа асуудал. Хэлэх гэсэн зүйл маань дахин халдвар. Хаанаас вэ? Хаанаас ч авах нөхцөл бидэнд байна. (Дугаар 1 ба 2 –г дахин харна уу)
5.       Дээрх замаар ганц хеликобактер дамждаггүй. Олон төрлийн вирусууд бас бий. Нарийн яривал шүд цоорох өвчний үүсгэгч бас бий.
6.       Одоо яах вэ? Иргэдийн дуу хоолой хамгийн хүчтэй. Бүх нийтээрээ өөрчлөлтийг авчрах шаардлагатай. Та ганц өөрийгөө үзүүлж эмчлүүлээд аюулгүй болчихгүй нь асуудал. Зарим орон 6 сар тутамд хеликобактерийн эсрэг эмчилгээ хийлгэ гэх нь ч бий. Шинжилгээ хийлгэхгүйгээр шүү. Тэгж зөвлөсөн орнууд манайхаас тархалт багатай шүү. Манайд тэгэх боломж бий үү? Зарим орнууд 40 наснаас дээж хүмүүсийг жил бүр ходоод дурандуулахыг шаарддаг. Үүнийг ирлүүлэг шинжилгээ гэж нэрлэдэг. Манайд иргэд дуран залгихаас айдаг, дуртай байдаггүй. Бас дурангийн ариутгалын тогтолцоо бүрэн шийдэгдсэн гэж хэлж чадахгүй байна.
Ганц зам бий. Өөрчлөлтийг бүгдээрээ хийх. Өөр өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийх. Мэргэжлийн хяналтынхан магадгүй стандарт, дүрэм журмаа шинэчилж үйлчилгээний газруудад тавих шаардлагаа өөрчилнө байх. Үүний цаана сургууль, цэцэрлэгийн хоолны газар г.м олон нийтийн үйлчилгээний газруудыг дуурьдаагүй болно. Иргэд энэ талаар ганц ч болов мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх. Жишээ нь зочны аяга, халбага тусдаа байх. Нэг нэгэндээ хэлж өгөх, хуваалцах. Авах гээхийн ухаанаар хандана уу.

Tuesday, July 9, 2019

Eruul mediin yamnii 2019 onii ehnii 6 sariin ajliin tailang uzlee

Tailang vzeed setgegdlee huvaaltslaa.
Tend 23 buleg ajil hiigdjee. Toolj bichij uzew. Yam bol bodlogo gargadag gazar. Heregjuuldeg gazar bish. Jishee ni 45.5k huuhdiin shud eruuljuulsen gej bn. Yamnii dotor emneleg baixguishdee. Ted bodlogo l gargasan, nuhtsul burduulsen. 
Dandaa mashin, tonog tuhuurumj ogson gej l yarix yum. Barag tal ni tiim bsn. Bux emnelguud Yamnaas haraat. Bie daaj hogjix bololtsoo alga haragdana. Tonog tuxuurumj dutmag, hangax ni chuhal. Gxdee saidiin amiig haraad suugaad bx uu tsaashid? Ter tonog tuhuurumj huuchirna, evderne. Daraa ni daxiad guix uu? Tegeed ogsnoo halaasnaasaa ogson met bas l reklamdax uu? Unuudur HUSUT undesnii tov murtluu CT gui bj bgaa. Suriyegeer ixenxidee yaduu emzeg bvlgiinxen ovchildog. Huviin gazar ochij hiilgexed uneheer hundreltei. Teriig said medexgui l bgaa.
Hediinee ovchilson humuus ruu chigleed baishdee yamnii ajil. Jishee ni ahmadiin emiig hongolson gexii. Endees alsad yamar ur dun garax ve? Zvgeer l zarlaga. Ovchnii uurhaig taslakh ajil hiigdexgui bn. 812 emiig hungulsnii orond ene olon arxidalt, targalaltiin esreg arga hemjee av l daa. Irged daatgalaaraa fitnes yavaxiig husej bn. Eldev turaakh tsai, em tan, suljeenii em uugaad yavj bn. Irged alivaa negen uil yavdal bolgoniig arxidalt bolgon hvirgadag soyol togtloo shuu dee niigemd. Eruul amidraliin hev mayag yu ch alga. Eruul hun amiin tolson daatgal ixenxdee ooriin buruugaas bolj ovchilson irgediin hundersen hojuu onoshlogdson ovchniig emchlex zardald yavaad bx uu?
B, C virus ilruulsen gexii. Yam ilruuleegui. Tend laboratori bxgui. Bodlogoo l yari ldaa. Emchilsen bish iim humuusiig hamgaalsan gex ajilaa heleh heregtei. B virusiin esreg vakciniig Ulaanburxanii vakcin shig hiigeed ogoochee.
Takeshi Kasai irsen ni ajil bish, bolson yavdal.
Tuuhii nuursnii ach holbogdliig taniulsan gej bxiim. Yam ter ajliig hiigeegui. NEMUT hiideg bizdee.
Suriyegiin ilruuleg hiij bgaad yarix yum bxgui, sain ajil. Gol ni said maani suriyeg uuruu ch medexgui bgaa.
Tembuu gej l yarix yum. Bvx belgiin zamiin ovchniig hamt yarix xeregtei. Yagaad ene ovchin buuraxgui bn, tarhaltad yu nuluuluud bn, ter golomtod, uchir shaltgaand ni arga hemjee avaxaas bish ilruuleed emchileed tembuu buuraxgui.
DEMB iin 72 chuulgand ochjee. Ta buxen tend ochson ochoogui chuulgan boldgooroo bolno. Teriig zoxion baiguulsan bol ajil. Oroltsood irsen ni ajil bish. Namaig ene muu yugaa medexii gex l biz. Bodoloo bichlee. Avax geexiin uhaanaar handana uu?
Тайланг хүсвэл дараах холбоосоор үзэж болно:
https://web.facebook.com/www.mohs.mn/videos/692164471254862/?t=4

Вакцинжуулах аян байнга үргэлжилдэг

#Элэгний_В_вирүсийн талаар нийгэмд эерэг давалгаа өрнөж халдвараас сэргийлэх вакцинжуулах #аян явагдаж байна. Сурсан мэдсэнээ бичиж нийтэлсэн, хүмүүс сайн хүлээж авч байна. Багагүй асуултуудаар булууллаа. 1000 арай хүрэхгүй иргэд холбогдож элдэв янзын юм асуулаа. Чадлаараа хариуллаа.
#Хамгийн их #давтагдсан нэг #асуултыг хуваалцахыг зөв гэж бодлоо.
Миний нөхөр/эхнэр/найз залуу/найз охин вирүстэй. Би яах вэ? Хэзээ халдах бол? Ямар нэгэн элэг хамгаалах юмуу дархлаа дэмжих эм ууж байх уу? Эм хэлж өгөөч.
#Хариулт: Маш энгийн. Эхлээд шинжилгээ өг. Зүгээр байвал #тэр_өдөрт нь очиж вакцин хийлгэ. Бүү хойшлуул. Дараа нь гэвэл харамсана. Хүртээмжийг нэмэгдүүлж харьяа эрүүл мэндийн төв болгон одоо вакцин хийж байна.
Халдвар авсан нь #хяналтад_ор. Эмчийн зөвлөснөөр яв. Элдэв гахай, нохой, элдэв амьтны мах, тан, шавар шавхай, өвс навч #тусгүй гэдгийг хүлээн зөвшөөр.
Бусдад хуваалц.

Wednesday, July 3, 2019

Антибиотик бол осолтой зүйл

Иргэн та эмийн сангаас антибиотикийг жоргүй авч байгаа бол та өөрийгөө алж байгаа шүү. Энэ нь таны үр хүүхдэд ч хамаатай.
Дэлхий дээр 5 минут тутамд Антибиотикийн тэсвэржилтийн улмаас нэг хүүхэд нас бардаг гэж Professor Dame Sally Davies хэлжээ. Манай орон энэ тулгамдсан асуудлаар муу талаасаа тэргүүлэгч орон болж байгаа гэвэл олон эмч, мэргэжилтнүүд санал нийлнэ. Үүнд тусдаа хууль хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол асуудал нааштай байхгүй. Антибиотикийг жоргүй худалдан авах нь багасч байгаа ч сэтгэлд хүрэхээр сайнгүй байна. Эмийн сангаас антибиотикийг жоргүй худалдан авалт бол 00 байх ёстой юм. Атибиотикийн хөгжил удаан байгаа ба нянгийн тэсвэржилт бүр маш хурдан байна.
1928 онд Английн эмч, микробиологич А.Флеминг Пенициллиныг нээх үед Анагаах ухаан нянг ялла гэж зарласан ч уг баярт мэдээ удаан үргэлжлээгүй. Учир нь нянгууд Пинициллин-д тэсвэртэй болсон. Уг нээлтээс өмнө бид Антибиотикийн өмнөх үед амьдарч байсан ба бараг нянгийн халдвар болгон нас баралтаар төгсдөг байсан. Одоо бид антибиотикийн дараах зуун руу дөхөж байна. Энэ үед антибиотик ямар ч тусгүй болж өмнөх зуунтай адилхан болно гэсэн үг. Бодоход аймшигтай.
Товчхондоо антибиотик бол тоглоом биш. Хүн төрлөхтөн нянг дийлэхгүй, зүгээр л эвтэй найртай хамтдаа оршихыг хичээнэ. Би хэлээгүй, Луй Пастер гэдэг нянг анх нээсэн хүн хэлсэн.

Доорх бичлэгийг үзэж болно.
https://www.youtube.com/watch?v=7evvWt8XN7o&feature=youtu.be

Tuesday, June 25, 2019

#Элэгний В вирүс хаанаас халдаж байна?

Тамирчин Дөлгөөн уг халдварыг авч бие нь хүндэрсэн нь Нийгэмд нэлээд хүчтэй давалгааг үүсгэлээ. Монголын нийгэмд энэ вирүсийн халдварыг хаанаас авч байна вэ? гэдэг асуулт хэний ч сонирхлыг татна. Залуу халдварыг Америкаас аваагүй. Учир нь халдварын нууц хугацаа 1-6 сар хүртэл байдагтай холбоотой гэж бодож байна.
Халдварт өвчин судлалын шинжлэх ухаан үүний халдах замыг параэнтерал буюу самшуу зам гэдэг. Энэ нь арьс-салст гэмтэх үед халдвар орно гэсэн үг. Хэзээ, ямар гэмтэл? Арьс цоолох мэс ажилбарууд. Үүнд бохирлогдсон багажаар чих цоолох, шивээс хийлгэх, үс, сахал хусах, хумсны хутга, тарилга, мэс ажилбар, мэс засал, шүд эмчлүүлэх, бас бэлгийн зам. Бэлгийн зам нь салстын гэмтэлээр нөхцөлддөг. Иймээс шүдний сойз хүртэл осолтой байх нь. В вирүстэй эх хүүхдээ төрүүлэх явцад халдаж болдог ба жирэмсэн үед эхэсээр урагт дамжихгүй.
9 хэн настай хүү эгчээрээ чихээ цоолуулж амиа алдсаныг, найзынхаа сахлын хутгыг нэг л удаа ашиглаад В+Д вирүсийн цочмог халдвар авсныг бас мэдэх юм байна. Уг залуу ХӨСҮТ-н эмч нарын буянаар мэнд үлдсэн. Энэ мэт тохиолдлууд тасрахгүй байгаа учир үүнийг бичлээ.
Хуучин цагт нэг удаагийн бус буцалгадаг тариур хэрэглэж байсан. Энэ үед В вирүс халуунд маш тэсвэртэй байдгийг анагаах ухаан олж мэдээгүй үе байсан. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх нь эрсдэлтэй ч Манай улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дэлхийн жишигт хүрсэн нь бахархууштай.
#Зөвлөмж: Та дээрх ажилбар бүхий үйлчилгээ авахыг хүсвэл аюулгүй, халдвар хамгааллын шаардлагыг мэддэг бөгөөд шаарддаг байх хэрэгтэй. Үсчинд эрчүүд очоод шар үсээ хусуулахдаа хутгаа шинээр сольж буй эсэхийг өөрөө шалга. Гоо сайхны газар очвол бээлийгээ сольж спиртээр арчиж буйг шалга. Нэг удаагийн багаж задалсан эсэхийг мөн шалга. Бээлийг сольсон ч цаад барьж буй багаж нь ариутгагдаагүй бол нэмэргүй. Бас тэрийг олон хүнд хэрэглэсэн байгаа. Ариутгах нь халдваргүйжүүлхээс өөр. Халдваргүйтгэл нь голчлон спиртээр арчих байдаг ч В вирүс үүнд үхэхгүй үлдэж болно. Бас бэлгэвч хэрэглэ. В вирүсийн вакциныг заавал хийлгэ. Та үлдсэн насандаа В вирүсээс айхгүй явна. Гэхдээ дээрх замаар зөвхөн В вирүс биш, С вирүс, ХДХВ/ДОХ ч халдана.
Мэдээллийг бусдад үнэн зөвөөр хэлж өгч бас өөрөө үйлдэл улмаар хэвшил болгоорой. Бусдад зөв дууриалал болох нь ганданд очоод тагтаад будаа цацахаас хавьгүй дээр буян.
Бусдад түгээвэл бас нэгэн буян.

Уг нь Элэгний В вирүсийн халдвараас айх шаардлагүй л дээ

Элэгний В вирүсийн цочмог халдварын улмаас залуу тамирчны бие маш хүнд байдалд оржээ. Угтаа энэ халдвараас сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Тэр боломж нь В вирүсийн эсрэг вакцин. 3 удаагийн тунг 15000 төгрөгөөр л хийлгэчих боломжтой. Гэвч тамирчин яагаад гэдгийг нь мэдэхгүй ч хийлгээгүй байсан байх. Энэ байдал хэнд ч тохиолдож болно. Хэрэв В вирүсийн дангаараа бус В+Д ирүсийн халдвар хавсарсан бол бүр ч хэцүү. Элэг шилжүүлэн суулгасан ч үр дүнтэй болох нь эргэлзээтэй. В вирүсийн эсрэг вакцинтай бол Д вирүсээс айх шаардлагагүй. Учир нь В вирүстэй хүнд л Д вирүс халддаг. Эмчилгээний хувьд С вирүсийн хувьд одоо эдгэрчих боломжтой болсон. Асуудал шийдэгдээгүй нь В вирүс. Гэлээ ч вакцинтай нь бүр үр дүнтэй шийдэл.
Олон нийтэд уриалах нь: Өнөөдөр Дөлгөөн-д хандиваа өргөөрэй. Маргааш өөртөө. Тэр нь В вирүсийн эсрэг вакцин хийлгэх.
#ХӨСҮТ #Амбулатори #14тоотд хийдэг. В вирүсийн халдвар аваагүйг тогтоох түргэвчилсэн тест өгсөн байх хэрэгтэй.

Thursday, May 16, 2019

Сүрьеэгийн дэгдэлт - Иргэдийн бухимдал

#Мэдээлэл_2:
Баримт1. Сүрьеэгийн халдвар авсан болон өвчилсөн хоёр ялгаатай талаар өмнө мэдээлсэн. Өвчилсөн болгон халдвартай байдаггүй. Өвчилсөн хүмүүсийн ойролцоогоор тал нь халдвартай буюу цэрний түрхэцээр эерэг байдаг. Эерэг гэдэг нь цэрэнд Сүрьеэгийн нян агуулагдаж байгааг микроскопоор харсан гэсэн үг. Хэрэв цэрэнд нь сүрьеэгийн нян байхгүй бол эмнэлэгт тусгаарлан хэвтүүлэх шаардлагагүйгээр диспансераар эмчилж хянаад явчихдаг.
Баримт2. Цэрний түрхэц эерэг 1 хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг гэж үздэг. Өөөрөөр хэлбэл томуу, улаанбурхан шиг шууд замбараагүй үй олноор халдаж тархдаггүй. Өвчлөх нь халдварлагдсан давтамж, халдварын хэмжээ зэргээс шалтгаалж болно.
Баримт3. Сүрьеэгийн халдварын тархалтад өвчтөн эсвэл эмч, эмнэлгийг л буруутгах нь өрөөсгөл. Сүрьеэгээр өвчилснөө одоогоор хэн ч бусдад хэлж зарлаж байгаагүй, бараг бүгд нуудаг. Учир нь нийгэм ялгаварлан гадуурхдаг. Ажлаас нь халдаг, хань ижил нь салдаг, үр хүүхдүүд нь ч орхиод явдаг. Найз нөхөдгүй болдог. Ийм байдалд хүрэхгүйн тулд л нуудаг. Энэ нь заримдаа сүрьеэгийн эсрэг эмийг урт хугацаагаар уухад төвөгтэй байдалд хүргэдэг учир хаях нь ч байдаг. Тэгхээр тэр нэг багшийг мэдсээр байж халдаасан, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа хүмүүс та бүхний бодлыг үгүйсгэмээр байна. Хэрвээ тэгж бодсоор байвал сүрьеэ өвчинтэй тэмцэх ажилд иргэн та оролцохгүйгээр барахгүй саад учруулж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэр хүн халдваргүй байсан бол эмээ уугаад яваад байх боломжтой. Халдвартай байлаа гээд ч 1-2 жилийн дотор 500 гарам хүнд халдаах магадлал байхгүй.
Баримт4. Сүрьеэ бол 100% хувь хүнээс хамаардаг өвчин биш. Энэ бол нийгмийн халдварт өвчин. Нийгэмд асуудлууд хичнээн их байна, төдий хэмжээгээр сүрьеэгийн өвчлөл тархалт их байна. Тэдгээр нь ажилгүйдэл, ядуурал, боловсрол муу байх, архидалт, тамхидалт, архаг суурь өвчин их байх, агаар орчны бохирдол, зөв бус хооллолт г.м
Баримт5. Та бидний мэддэг нимгэн цэнхэр маск таныг сүрьеэгийн халдвараас хамгаалж чадахгүй. Учир нь түүний агаарыг шүүж буй нүхээр 1 байтугай 100 нян ч хөндлөн хэмжээгээр чөлөөтэй багтана. Гэхтээ тэр ач холбогдолтой. Өвчтэй хүмүүс ярих, ханиах, найтаахдаа цэр, салстаар хол үсэрж тархахаас хамгаална. Ханиад хүрсэн бол тэр маскыг зүү гэсэн үг.
Баримт6. Сүрьеэгийн халдвар тархахад иргэн бүр хамааралтай гэхэд буруудахгүй. Нусаа хаана нээдэг вэ, шүлсээ та огт хаядаггүй юу? Танаас ерөөсөө цэр гарч байгаагүй юу? Гардаг бол цэрээ та яаж хаядаг вэ? Үүний цааны бас л сүрьеэ, бусад түмэн янзын халдварт өвчин явж байдаг. Энэ талаар Телевиз, сонин, радио-д удаа дараа ярилцлага өгч байсан, судалгаа ч хийж байсан. Хүсвэл Шүлс ба эрүүл мэнд гэж google -с хайж сонирхоорой.
Хэрэгтэй гэж үзвэл бусдад түгээгээрэй.

Сүрьеэгийн дэгдэлт ба Иргэдийн бухимдал

#Мэдээлэл_1:
Багахан мэдээлэл өгөхийг зөв гэж бодлоо.
Хүн амын 3 хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авсан байдаг ч бүгд өвчилдөггүй. Манай улсад ч дэлхий дахинд ч ийм. Сүрьеэгийн халдвар авсан гэдэг бол өвчилсөн гэсэн үг биш бас цаашдаа өвчлөхгүй гэсэн үг бас биш. Халдвар авсан хүмүүсийн 10% нь амьдралын турших аль нэг хугацаанд сүрьеэгээр өвчилдөг. Өвчилсөн хүмүүс болгон халдвартай байдаггүй ба халдвартай, халдваргүйг цэрний шинжилгээгээр тогтоодог. Хүний дархлаа халдварлагдсан сүрьеэгийн нянгийн эсрэг тэмцэж чаддаг нь өвчилдөггүй 90% нь гэсэн үг. Хэрэв дархлаа сулрах ямар нэгэн хүчин зүйл нөлөөлвөл сүрьеэ идэвжхдэг буюу саяны 10% гэсэн үг. Хүүхдэд сүрьеэгийн вакцин хийдэг ба энэ нь сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчлөхөөс хамгаалдаг. Хэрэв сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор илэрсэн бол далд сүрьеэ гэж үзэх ба өвчлөхөөс хамгаалсан урьдчилсан сэргийлэх эмчилгээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зааврын дагуу хийдэг. Энэ нь саяны өвчилж болох 10%-д багтахаас хамгаална гэсэн үг.
Ард иргэд сүрьеэ өвчний талаар маш сайн ойлголттой байх нь хамгийн чухал ба мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн үгийг сонсож тайван, ухаалагаар хандаж асуудлыг хамтран шийдвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна.
Мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл нийтэд түгээгээрэй.

Saturday, January 5, 2019

Хүний шүлс ба бусад ялгадас

Хүний шүлс өөртөө хэрэгтэй ч өөрөөл бусдад хор хөнөөлтэй байдаг. Гэвч бид шүлсээ хаяснаар шүлсэнд агуулагддаг чухал нэгдүүдийг алдсаар байдаг. Тухайлбал ходоод хамгаалах бодис, ходоодны хүчиллэг саармагжуулах бодис, халдвараас хамгаалах бодис, хоол шингээх фермент, залуужуулах гормон, ус, давс, эрдэс элементүүд г.м. Хүн бүхэн шүлстэй. Гэвч хүн бүр эрүүл саруул биш. Танд өвчний ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байсан ч ямар нэгэн халдвар тээж яваа байж болдог. Энэ утгаараа бусдад халдвараа шүлсээ хаях явцдаа тарааж болзошгүй. Өнөөдөр нийгэмд зөвхөн шүлс биш нусаа, цэрээ ч хүмүүс ил хаяж байна. Мэдээж эрүүл хүнээс цэр гарахгүй. Цэр ялгарч буй хүнд ямар нэгэн өвчин бий. Та бусдад халдвар тарааж байна.
Иймд хэрэгтэй зүйлээ өөртөө хадгал. Хаясан цагт тэр ялгадас болно. Ялгадаг ариун зүйл биш. Ялгадасуудаа ил задгай хаяхгүй байхыг Манай орон Эрүүл ахуйн тухай хуулиар хориглож торгууль заасан ч энэ шийдэл хэзээ ч болж чадахгүй. Та эдгээр ялгадсын мөн чанарыг мэдэж ав. Товчхондоо эрүүл мэндийн боловсрол л чухал гэсэн үг. Та бага ч болов мэдээлэ авбал бусдад хуаалц. Хуваалцах үед та илүү сайнаар ойлгож авахаас гадна буян үйлдэж байна.

Sunday, April 16, 2017

Та амьдралд юу үлдээх вэ?

Амьдрал биднийг бэрхшээл тооцсоноор биш хийж бүтээснээр үнэлдэг...

Сайн байцгаана уу, Та бүхэнд энэ гайхалтай оройн мэндийг хүргэе.
Би бас л ирээдүйнхээ төлөө тэмүүлж явуу залуу хүн. 28 настай, эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5 дах жилдээ ажиллаж байна.
Би Та бүхэнд Амьдрал биднийг бэрхшээл тоочсоноор биш хийж бүтээснээр үнэлдэг –гэдэг нэгэн санааг танилцуулахыг хүсэж байна. Үүнийг би нэгэн бяцхан тэмцээнд хэлэлцүүлсэн юм. Тэрхүү тэмцээний хамрах хүрээ бага байсан ч ач холбогдол нь миний хувьд асар том байсан билээ.
Намайг энэ сэдвийг ярихад надад нэгэн болсон явдал нөлөөлсөн.
Гудамж талбайг 20 жил цэвэрлэж явсан нэгэн эгч өөртөө оногдох зам, талбайгаа цэвэрлээд дуусаж өөр тийшээ явах гээд байж байтал, тэнд байсан хоёр залуугийн нэг нь тамхи татаж, нэг нь бохь зажилж зогсож байгааг анзаараад, хоёулаа тамхины иш, бохио тэнд хаяхыг нь байгаа байдлаас нь харж мэдэж чадаж байв. Цэвэрлэгч эгчийн таамагласнаар тэр хоёр шууд тэндээ хаячихлаа. Эгч бага зэрэг бухимдсандаа, “Xажууханд чинь байгаа хогийн саванд хогоо хийчихэж болохгүй байна уу?! –гэж хэлэв. Түүнд хоёр залуугийн нэг нь: Бид хоёр хаяхгүй бол гадамжинд хог байхгүй, хог байхгүй бол та хийх ажилгүй болно биз дээ –гэв.
Болсон явдлаас олон зүйлсийн талаар бодож болох байх. Тухайлбал өнөөгийн залуус, ухамсар, цэвэр орчин, хог хаягдал г.м.
Гэвч, би арай өөр зүйл ярих гэж байна. 20 жил талбай цэвэрлэсэн хүн сайн үйл хийж яваа байж болно, хэрэгтэй зүйлийг ч хийж яваа байх. Гол нь тэр хүний олон жил хөдөлмөрлөсний үр дүнд юу үлдэх вэ? Харагдах, үнэлэгдэх, магадгүй өвлөгдөх зүйл юу үлдэх вэ? Магадгүй цэвэр талбай юу? Элэгддэггүй чанартай шүүр үү? Үлдэнэ –гэвэл тэрийг хэн үнэ цэнэтэй болгох вэ? Үнэндээ, тэр үлдэнэ, энэ үлдэнэ гэх тун хэцүү.
Одоо асуулт байна? Та бүхэн дотроо бодоорой. Статистикийн мэдээгээр Монгол хүний дундаж наслалт 2016 оны эцсээр харахад эрэгтэй хүн 69 эмэгтэй хүн 72 нас насалж нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн дундажтай ойролцоо ч сайн гэж магтах үзүүлэлт биш. Энэ насны талыг насалчихсан хүмүүс энд сууж нэггүй сууж байна. Та бид ч иймэрхүү насалж амьдарлаа гэж бодоход амьдралд юу үлдээх вэ? Та юу үлдээе гэж бодож байна?
Их сургуулийг хамт сурч, хамт оюутны байранд амьдарч байсан мэргэжил нэгт бас зохиолч найз маань нэгэн мэргэний үгийг хэлсэн нь надад маш их сэтгэгдэл үлдээсэн.
Тэрээр хэлэхдээ, хорвоод хүмүүн болж мэндэлсний утга учир болгож 3 зүйлийг заавал хийж бүтээхийн төлөө хичээ. Тэдгээр нь нэгт сурч боловсорч ном бич, сурсан мэдсэнээ туурви, хоёр дах нь гэр бүлтэй болж үр хүүхдээ эрүүл саруул хүмүүжил, гуравт хорвоо дэлхийг мялааж мод тарь –гэж. Яагаад эдгээр зүйлс бусад зүйлсээс үнэ цэнэтэй вэ? гэвэл эдгээр нь таныг амьдарч байсныг гэрчлэх үнэт бөгөөд бодит зүйлс юм.
Магадгүй та арай өөр бодолтой байж болох юм. Тухайлбал хувийн бизнестэй, компанитай болёо, үйлдвэр байгуулъ, малаа өсгөе г.м Эдгээр нь бас таныг бүтээсэн зүйл мөн, дуурсах шалтгаан болох зүйл болж ч болно. Гэвч байна, та өөрийнхөө төлөө, сайхан амьдаръя, тансаг байя, эдлэе, хэрэглэе, өмсөж зүүе,  –гэсэн аминч үзэл байж болохгүйг санах чухал. Учир нь эд хөрөнгө нэг хүнд мөнх тогтохгүй. Үүний нотолгоо бол та хорвоог орхихдоо юуг ч, юуг ч , бүр юуг ч авсандаа авч орохгүй. Магадгүй хэн нэгэн эд хөрөнгөө авсандаа аваад орчихсон юм болов уу? Авсан ч тэр хүний болох уу? Үгүй. Утгагүй. Магадгүй та миний ярьсан Тэр нэгэн цэвэрлэгч эгчид арай өөр хийж бүтээх юмтай, нэрээ үлдээх бололцоо олговол тус гэж тэрийг хэлнэ.
Хийсэн бүтээсэн зүйлээ бусдын төлөө зориулъя. Учир нь
Бусдын төлөө хийвэл үлдэнэ
Бусдын төлөө явбал хайрлагдана
Бусдыг төлөө бүтээвэл мөнхөрнө
Учир нь БУСДЫН ТӨЛӨӨ гэсэн зүйлс болоод үйлс болгон утга учир төгөлдөр –гэж Дээрхийн гэгээнтэн XIV Далай лама Данзанжамж сургаалдсан.
Гагцхүү БИ гэсэн сэтгэл байж болохгүй. Би –гэсэн сэтгэл далайд ганц завьтай хөвж буйтай адил гэж дорнын их найрагч Абай Кунанбаев мөн хэлжээ.
Өдөр бүр Би юуг, юуны төлөө хийв? Миний бүтээсэн зүйл болж чадах уу? гэж өөрөөсөө асууж байцгаая.
Ингээд хүмүүн бид энэ хорвоод богинохон амьдрах хугацаандаа хийж бүтээсэн зүйлтэй, ардаа үлдээх юмтай, тэр нь бусдын төлөө байвал та бидний амьдрал утга учиртай болно –гэсэн санааг хүргэхийг зорилоо.
Та бүхний дунд эцэг эх болж, үр хүүхдээ хүмүүжүүлж, аж ахуйгаа залгуулж яваа хүмүүс олон бий гэдэгт би эргэлзэхгүй байна. Түүнийгээ улам дэлгэрүүлж бусдын төлөө гэж явбал энэ насны жаргал болно. Тэр жаргалын нэг алхам шат нь та бидний өнөөдөр сууж зүйл үйлс мөнөөсөө мөн. Та бүхэнд сайн сайхныг хүсье.