Wednesday, July 3, 2019

Антибиотик бол осолтой зүйл

Иргэн та эмийн сангаас антибиотикийг жоргүй авч байгаа бол та өөрийгөө алж байгаа шүү. Энэ нь таны үр хүүхдэд ч хамаатай.
Дэлхий дээр 5 минут тутамд Антибиотикийн тэсвэржилтийн улмаас нэг хүүхэд нас бардаг гэж Professor Dame Sally Davies хэлжээ. Манай орон энэ тулгамдсан асуудлаар муу талаасаа тэргүүлэгч орон болж байгаа гэвэл олон эмч, мэргэжилтнүүд санал нийлнэ. Үүнд тусдаа хууль хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол асуудал нааштай байхгүй. Антибиотикийг жоргүй худалдан авах нь багасч байгаа ч сэтгэлд хүрэхээр сайнгүй байна. Эмийн сангаас антибиотикийг жоргүй худалдан авалт бол 00 байх ёстой юм. Атибиотикийн хөгжил удаан байгаа ба нянгийн тэсвэржилт бүр маш хурдан байна.
1928 онд Английн эмч, микробиологич А.Флеминг Пенициллиныг нээх үед Анагаах ухаан нянг ялла гэж зарласан ч уг баярт мэдээ удаан үргэлжлээгүй. Учир нь нянгууд Пинициллин-д тэсвэртэй болсон. Уг нээлтээс өмнө бид Антибиотикийн өмнөх үед амьдарч байсан ба бараг нянгийн халдвар болгон нас баралтаар төгсдөг байсан. Одоо бид антибиотикийн дараах зуун руу дөхөж байна. Энэ үед антибиотик ямар ч тусгүй болж өмнөх зуунтай адилхан болно гэсэн үг. Бодоход аймшигтай.
Товчхондоо антибиотик бол тоглоом биш. Хүн төрлөхтөн нянг дийлэхгүй, зүгээр л эвтэй найртай хамтдаа оршихыг хичээнэ. Би хэлээгүй, Луй Пастер гэдэг нянг анх нээсэн хүн хэлсэн.

Доорх бичлэгийг үзэж болно.
https://www.youtube.com/watch?v=7evvWt8XN7o&feature=youtu.be

No comments:

Post a Comment