Saturday, January 2, 2016

Сэжигч байх нь муу зан биш.


Бид сэжигч гэж юуг хэлдэг вэ? Бид үнэндээ үүнийг ихэвчлэн аливаа нэг юмнаас сэжиглэж бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг л ойлгодог юм шигээ. Сэжигч гэдэг энэ санаанд цагдаа, тагнуул, мөрдөн шалгах талын ухагдахуун ерөөсөө байхгүй.
Нийгэм хөгжиж дэлхий дахинаа даяаржиж, хотжиж, соёл гэгч ойлголт хүрээ улам тэлж байна. Үүнийг дагаж бидний ойлголт ч улам бүр шинэчлэгдэж байна. Энэ нь биднийг улам бүр өөрсдийгөө хөгжүүлж аливаа нэг эрсдэлээс өөрийгөө хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлагад тулгаж байна.
Энэ удаад сэжигч байдал хувь хүнд хэр хэрэгтэй вэ гэдэг талаас авч санаагаа илэрхийлэхийг хүслээ. Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэж Монгол үг байдгийг бид мэднэ. Энэ бол үг эртний үг ч гэлээ онош хэлсэн үг билээ. Та өдөрт хичнээн зүйлст гар хүрч, хүнтэй гар барин мэндэлж, амандаа орж байгаа зүйлсийг хянаж, өөрийн биеэндээ хүргэж буй зүйлсийг тоолж хянаж чаддаггүй байж болох юм.
Наад зах нь мөнгө төгрөгөөр тооцоо хийгээд хоолоо тэр гараараа бариад идчихдэг нь түгээмэл үзэгдэл. Тэгвэл энэ мөнгө ямар олон хүний гарыг дамжин ирсэн бол доо.
Гудамжаар явж байхдаа, хэн нэгэн танд ирээд утасаараа нэг яриулчихаач гэж хэлж л байсан байх. Олон ч хүн барьж үздэг байх. Тэр утасаар хүүхэд их дуртай тоглодог л байх. Тэгвэл та тэр утасаа хэр ойрхон цэвэрлэж арчдаг вэ?
Та 1-2 сард үсчинд орж үсээ засуулдаг л байх. Тэгвэл энэ үсчинд ариутгалын бодис хэрэглэдэг болов уу? Хамгийн их хэрэглээтэй хлорын төрлийн ариутгалын бодисууд үсчингийн хэрэглэж буй сам, хайч бусад эд хэрэгсэл, өрөөний агаараас яагаад үнэртэхгүй байна? Танд хэрэглэж буй самаар хэдэн хүний үсийг самнаж танд хүрч байна? Бодох л асуудал?

Түүнээс гадна гоо сайхны газрын будаг хэрэгсэл түрхдэг зүйлс эрүүл ахуйн шаардлага байнга асуудалгүй байж чадаж байна уу, чадаж байдаг уу? Үсчинд орж байгаа эрчүүддээ нэг л зүйл анхааруулан захихад, үсээ засуулж байхад шилэн хүзүү, шанаа зэргээ притва болон бусад хурц иртэй зүйлээр хусуулах дэмий шүү? Ариун нэг удаагийнх байх магадлал, бололцоо харамсалтай бага байгаа шүү гэж.

Таны найз тантай ямар нэг зүйл ярьж байхад амнаас эвгүй үнэр гардаг л байх? Энэ бол амны эрүүл ахуй ямар байгааг тодорхой заадаг зүйл

Орчин үед шивээс гэгч их моодонд орж байгаа нь тун харамсалтай. Эхээс төрсөн энэ биеэ ингэж эрээлчилсэн нь ямар сайх сайхныг авчрах бол доо? Дуурайхдаа учир байна шүү дээ? Бүх газрыг муулж болохгүй л байх. Гэхдээ үнэхээр ариун байж чадах уу хэрэглэж байгаа багаж нь.



Найзууд гэж нэг ундаа хувааж уудаг? Нэг савнаас бүгдээрээ дамжин ууна. Тэгвэл энэ бол бүгдээрээ үнсэлцсэнээс халдвар судлалын хувьд ямар ч ялгаагүй байгааг хүмүүс тоодог болов уу? Тэдний дунд халдвар, хамгааллын талаа мэдэж байгаа нь тун цөөн шүү. Хэрэв танд чи ямар сэжигч юм бэ гэж гомдосн аятай хариу байдал гаргадаг нэг нь байж магадгүй юмаа гэхэд, би өөрийгөө эрүүл саруул гэж хэлж чадахгүй, та нарыгаа эрүүл саруул байгаасай гэж хүсэж байна гэвэл өөрөө хандах нь лавтай.
Наад зах нь та хаалганы бариулыг цэвэрлэдэг үү? Лифт ажиллахгүй байлаа гэдэд шатаар өгсөж явахдаа шатны хашлагын барьдаг уу? Тэрийг хэн, хэзээ, хэр давтамжтай, юугаар цэвэрлэсэн бэ гэж бодож байсан уу?
Би энэ удаад элдэв бус юм биччихлээ, уучлаарай. Гэлээ ч энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүс шүүмжлэг талаас биш нийтлэлд хэрэгтэй зүйл байна уу, авчихвал гэдэг өнцгөөс харж уншвал миний зорилго тэр шүү дээ.
Их товчхондоо та эрүүл зүйн талаар өргөн дэлгэр мэдлэгтэй байх хэрэгтэй. Өөрөө өөртөө санаа тавих хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, төр засгийн байгууллагууд юм хийгээд байна гэж явбал таныг тэд хамгаалж чадахгүй? Хамгийн гол нь та өөртөө арчаатай, байх хэрэгтэй гэж байгаа юм.

No comments:

Post a Comment